Бидний тухай

МТС-ийн ХТС-ын Органик бус ба шинэ материалын
                 технологийн профессорын баг

Багийн тэргүүлэх проффессор: Доктор (ph.D), профессор, И. Сүхбаатар
                               профессор:  Доктор (Sc.D), профессор Ц.Жадамбаа
                               дэд профессор: Доктор (Ph.D), дэд профессор А.Цэцэгмаа
Ахлах багш: магистр, Ж. Надмид
                   магистр, Г. Хишигт
                   магистр, О. Отгонтуул
         Багш: магистр, А. Сарнай
                   магистр, А. Доржготов
                   магистр, О.Лхагвадулам
Сургалтын инженер: магистр, С. Цэнд-аюуш
                                     магистр, Ш.Эрдэнэчимэг
                                     магистр, Т.Баттөмөр
                                     бакалавр, Ч. Гүнчин 
                                        
                          Багийн товч танилцуулга
                       
            Түүхэн товчоо: 2001 онд “Органик бус технологийн профессорын баг” нэртэй анх байгуулагдаж 2008 оноос “Органик бус болон шинэ материалын технологийн профессорын баг” болон өргөтгөн зохион байгуулагдсан.
            Сургалтын үйл ажиллагаа:  F541200,  E 543000,  D543000 “Химийн технологи”, “Материал судлал, шинэ материалын химийн технологи”  гэсэн 2 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг.  1997 оноос хойш “Химийн технологи” мэргэжлээр 230 гаруй бакалавр, 50 гаруй магистр, 1 доктор,  2002 оноос “Материал судлал, шинэ материалын химийн технологи” мэргэжлээр  65 бакалавр, 12 магистр, 2 докторын зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна.  
Тус  багийн багш нар ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад дээд боловсролын суурь ухааны хичээл болох "Ерөнхий хими"  ба   "Химийн технологийн үндэс" хичээлүүд, Материаалын технологийн сургуулийн мэргэжлийн  ангиудад  мэргэжлийн болон мэргэшvvлэх хичээлvvдийг дээд боловсролын стандартын дагуу  зааж байна.
 
Дотоод хамтын ажиллагаа: -           ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэн
-          Уулын баяжуулах  " Эрдэнэт" ба "Бор-Өндөр" үйлдвэрүүд-         “Энержи ресурс” ХХК
-         “Армоно” корпораци
-           Барилга архитектур корпораци
-           Монгол улсын их сургууль
-            Дархан-Уул аймгийн Технологийн сургууль
-           "Бетон арматур" ХК
-           "Хөнгөн бетон" ХК
-           "Хөтөлийн цемент шохой" ХК
-           Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Гадаад хамтын ажиллагаа: -          Японы Мияаконожо ҮТДС-          Германы Касселийн их сургууль-          АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн сургууль
-          БНСУ-ын Инчеон их сургууль
-          Япон улсын Нунтагийн технологийн нийгэмлэг
-          Япон улсын Нунтагийн технологийн мэдээллийн төв
-          Японы Кeuo их сургууль 
-          Япон улсын Нунтаг материал үйлдвэрлэгчдийн холбоо
-          Улаан-Үүд хотын Байгаль судлалын хүрээлэн
-          ОХУ-ын Дорнод сибирийн Технологийн их сургууль
Төгсөгчдийн ажил эрхлэлт:
       Манай төгсөгчид ШУА-ийн харъяа хvрээлэнгvvд, эрдэм шинжилгээний бусад байгууллага, их дээд сургууль, колледжууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, “Эрдэнэт”, Бор-Өндөрийн уулын баяжуулах vйлдвэрүүд, Хөтөлийн цемент-шохойн vйлдвэр, “Монгол алт” корпораци, Барилга архитектур корпораци эрдэс түүхий эдийн шинжилгээний болон хяналтын лабораториуд, “Айвенхоу майнз” , “Дархан нэхий” , “Армоно”, “Говь”,  “Монгол газар” зэрэг ХХК-иуд, төв, орон нутгийн стандарт хяналтын  байгууллагууд, дулааны цахилгаан станц, хvнсний болон арьс шир, ноос ноолуур боловсруулах vйлдвэрvvдэд амжилттай ажиллаж байна.
 
 
 
 
Химийн шинжлэх ухааны ач холбогдол
Орчин үеийн нийгмийн амьдралд химийн шинжлэх ухааны үүрэг бусад шинжлэх ухааны нэгэн адил асар их юм. Химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаагүй улс ардын аж ахуйн ямарч салбар байхгүй.
Үйлдвэрлэлийн процессыг химижүүлэх нь техникийн дэвшлийн үндсэн нөхцлийн нэг байдаг .
Химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж орчин үеийн үйлдвэрүүд өндөр чанартай ган , маш их хатуу чанартай , дулаан тэсвэрлэх чанараар өндөр хайлшууд , нийлэг мяндас , хиймэл торго , хөдөлгүүрийн түш , будгууд , тэсрэмтгий бодис , давс , хүчил , шүлт , төрөл бүрийн эмийн бодис зэргийг гаргаж байна.
Химийн үйлдвэрийн бүх талын хурдацтай хөгжил нь шинжлэх ухаан техникийн дэвшлийн чухал эхлэл болж байна . Химийн үйлдвэрээс гарч байгаа материалуудын хэрэглээ нь үйлдвэр ба хөдөө аж ахуйд чанарын өөрчлөлт хийх бололцоог улам бүр олгож байна. Энэ өөрчлөлт нь бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлэх , чанарыг дээшлүүлэх , улмаар ард түмний өргөн хэрэглээг хангахад ач холбогдолтой байдаг .
Байгаль хүн төрөлхтөнд нүүрс , нефьт , хийнүүд , хүдрүүд , агаар ус , давс зэрэг бэлэн түүхий материалуудыг өгдөг бөгөөд тэдгээрээс хүн өөрсдийн хэрэгцээтэй , үнэт бодис болон эдлэлүүдийг хийдэг. Ингэхийн тулд химийн хуулиуд , аргыг мэдэж ашиглах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйд ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд эрдэс бордоо , ургамлыг хорхоо шавжнаас хамгаалах химийн бодисууд , полимерүүд гэх мэтийн олон тооны бүтээгдэхүүнийг гарган хэрэглэж байна. Жилээс жилд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд химийн үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна.
Биологи болон анагаах ухаанд химийн шинжлэх ухааны ач холбогдол асар их. Амьд бие махбодод сая орчим процесс явагдаж байдаг. Хүний бие махбодийн альч эсэд мянга орчим процесс явагдаж байдаг. Амьд бие махбодын олон янзын биологийн функцуудын эцсийн эцэст аль нэг химийн уравлаар тодорхойлогддог. Жишээ нь: Энергийн хэрэгцээ гол төлөв эсийн амьсгалын гол үндэс болсон глюкозын биологийн исэлдэх урвалаар хангагддаг:
C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O
Амьтны гадаад амьсгалаар эсэд хүчилтөрөгчийн хангамж нь гемоглобины агаарын хүчилтөрөгчтэй нэгдэх уравлаар тодорхойлогдоно:
Hb + O2 = HbO2
Тогтвор муутай комплекс-оксигемоглобин HbO2 нь хүчилтөрөгчийн зөөгч болно. Гемоглобины багасалт нь бие махбодод хүчилтөрөгчийн дутагдлыг бий болгож " анеми" хэмээх хүнд өвчин үүсэхэд хүргэнэ. Өвчин үүсгэх химийн процессүүдийн мөн чанарыг таньж мэдэх нь өвчнийг эмчлэх аргыг эрж олоход зайлшгүй хэрэгтэй учраас эмч нар анагаахын химийн асуудалд байнга анхаарал тавьж түүнийг судлаж байх шаардлагатай байдаг.

No comments:

Post a Comment